Кабулын цахилгаан станцын ойролцоо хэд хэдэн пуужин унажээ

Афганистаны нийслэл Кабул хотын баруун хойд хэсэгт өнгөрөгч пүрэв гарагт хэд хэдэн пуужин унасан гэж орон нутгийн "Aamaj News" агентлаг мэдээлжээ.

Энэхүү довтолгооны улмаас амиа алдсан иргэн байхгүй хэдий ч оршин суугчдын байр байшин, эд хөрөнгө сүйдсэн гэж эх сурвалжууд тэмдэглэж байгаа юм.

Одоогоор энэхүү халдлагад хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.