Францын цэргүүд "Исламын улс" бүлгийн удирдагчийг хөнөөжээ

Францын цэргийн хүчин "Исламын улс" террорист бүлэглэлийн Сахарын цөлийн бүсийн толгойлогч Аднан Абу Валид аль-Сахравиг хөнөөсөн гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

Тэрээр "Энэ бол Сахел бүс дэх террорист бүлгүүдийн эсрэг бидний тэмцлийн бас нэгэн том амжилт" хэмээн тэмдэглэсэн бөгөөд уг ажиллагааны тодорхой байршлыг ил болгоогүй байна.

Сахрави нь Баруун Африкийн Сахел бүс дэх "Исламын улс" бүлгийн нэрт удирдагч байсан бөгөөд түүний бүлэглэл 2017 онд АНУ-ын цэргүүдийг хөнөөсөн халдлагын эзэд байсан аж.

optimize (1)

Гэвч Малид болж буй улс төрийн үймээн самуун зэргээс шалтгаалан Францын цэргийн үйл ажиллагааны төгсгөл хэзээ бодит байдал болох нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.