АНУ, Их Британи болон Австрали улсууд БНХАУ-ын эсрэг нэгджээ

АНУ, Их Британи болон Австрали улсууд БНХАУ-тай тэмцэхийн тулд батлан ​​хамгаалахын дэвшилтэт технологийг хуваалцах тухай аюулгүй байдлын тусгай гэрээ байгуулснаа зарлалаа.

“Aukus” гэх нэртэй тус гэрээнд мөн хиймэл оюун ухаан, квантын технологи болон кибер сүлжээг хамруулах юм. Түүнчлэн энэхүү түншлэлийн хүрээнд  Австрали улс түүхэндээ анх удаа цөмийн шумбагч онгоц бүтээх аж.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар энэхүү аюулгүй байдлын түншлэлийг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийжээ.

Тэдний мэдэгдэлд " Үүнийг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тайван байдлыг бий болгож, бидний нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлыг дэмжих зорилгоор ашиглах болно" хэмээн тэмдэглэсэн байна.

US   UK   Australia security partnership Biden 000 9MX3X2

 120577179 fleet 20210614 ap0017 093

Гурван улсын уг түншлэл хоёр өөр оронд том үр дагавар авчрах билээ. Нэгдүгээрт, Хоёрдугаарт, мэдээж Хятад улс. Их Британийн эрх баригчид шинэ хэлэлцээрийг ямар ч улс оронтой холбоогүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч холбогдох гурван улс нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэргийн хүчний талаар санаа зовж буй нь нууц биш юм.

Ерөнхий сайд Борис Жонсон тус гурван үндэстнийг эргэлзээгүй холбоотнууд гэж нэрлээд, тэдний шинэ хэлэлцээр "Биднийг урьд урьдынхаас илүү ойртуулна" хэмээн онцолжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Энэхүү түншлэл нь бидний хамтын ашиг сонирхол болон ард түмнээ хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно" гэсэн байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт Их Британийн "HMS Queen Elizabeth" нисэх онгоц тээгч хөлөг онгоц АНУ-ын боловсон хүчин, техник хэрэгслийн хамт Энэтхэг-Номхон далайн бүс нутагт байрлах болжээ.

Эх сурвалж: BBC

Орчуулагч: Г.Энхсаруул

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.