ОХУ-д дахин хөл хорио тогтоохгүй

ОХУ-ын эрх баригчид тус улсад дахин хөл хорио тогтоох бодолгүй байгаа бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх ч төлөвгүй байгаа гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.

Оросын Засгийн газрын зүгээс коронавирусийн халдварын шинэ давлагаанд хэрхэн бэлтгэж байгаа ба иргэд, аж ахуйн нэгжүүдэд шинэ хязгаарлалт тавихаар төлөвлөж байгаа эсэх талаар түүнээс тодруулахад байна.

хэдий ч Дмитрий Песков энэ талаар эргэлзээтэй хандаж байгаа юм.

Тэрээр "Зарим вирус судлаачид шинэ давлагаа үүсэхийг үргэлж хүлээж байдаг. Гэтэл зарим нь ийм нөхцөл байдал үүсэх арай болоогүй гэж байхад шинэ давлагаа дахин хэзээ ч дэгдэхгүй гэж хэлэх мэргэжилтнүүд ч бий. Ер нь бол маш олон төрлийн үзэл бодол байгаа" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.