СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Фарерын арлуудын иргэд нэг өдөрт 1,400 дельфин агнажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Норвегийн тэнгис болон Хойд Атлантын далайн хооронд орших Фарерын арлуудын оршин суугчид нэг өдөрт 1,400 гаруй дельфин агнажээ. Тус арал дээр уламжлал болсон энэхүү үйлдэл нь олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.

байна. Үүний дараа сэг зэмийг эрэг дээр гаргаж, нутгийн иргэдэд тараасан бөгөөд арлын оршин суугчид үүнийг хүнсэндээ хэрэглэдэг аж.

Фарер хэлээр "Grindadrap" гэгддэг далайн хөхтөн амьтдыг агнах ёс нь Фарерын арлуудад хэдэн зуун жилийн турш уламжлагдан ирсэн уламжлал бөгөөд голчлон халим агнадаг байна. Фарерын Засгийн газар жилд дунджаар 600 орчим халим агнадаг гэж мэдэгдсэн бол дельфинүүд үүнээс цөөн тоогоор баригддаг аж.

Гэвч энэ удаагийн ангийн цар хүрээ олон нутгийн иргэдийг ч цочирдуулсан бөгөөд уг анд оролцсон бүлгүүдийн шүүмжлэлийг ч мөн хүртжээ. Фарерын халим агнуурын холбооны тэргүүн Олавур Шурдарберг "ВВС" агентлагт өгсөн ярилцлагадаа Скалаботнур эргийн ан хэрээс хэтэрсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ удаагийн анд оролцоогүй тэрээр "Энэ бол маш том алдаа байсан. " хэмээн ярьжээ.

Фарерын арлуудын халим агнуурчид үүнийг байгалиас хоол хүнс цуглуулах тогтвортой арга бөгөөд бүс нутгийн соёлын өвөрмөц байдлын чухал хэсэг гэж үздэг бол амьтны эрхийн төлөө тэмцэгчид энэхүү нядалгааг хэрцгий бөгөөд шаардлагагүй гэж шүүмжилдэг юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.