СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэтгүүлчийг алсан хэрэгт дөрвөн этгээдийг сэжиглэн баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Умард Ирландын сэтгүүлч Лайра МакКийг хоёр жилийн өмнө буудаж амь насыг нь хороосон хэрэг Дерри хотод гарсан юм. .

Баривчлагдсан этгээдүүдийг терроризмын гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж болзошгүй. Учир нь New IRA хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэт даврагсдын бүлэг сэтгүүлчийн амь насыг хороосон хэрэгт хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгдээд байжээ.

Цагдаа нарын баривчилсан этгээдүүд 19-33 насны залуус байна. Аллага гарснаас хойш хоёр жилийн хугацаанд мөрдөн шалгах ажлыг тасралтгүй гүйцэтгэсний дүнд гэмт этгээдүүдийг илрүүлсэн гэж Умард Ирландын цагдаагийн ажилтан мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.