СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-09-15

Эрэгтэй багш нарыг бэлтгэх чиглэлд анхаарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзлаа. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэж байна.

  • Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй юм.
  • Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
  • Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай
  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц
  •  Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах
  • Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна
  • Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.