Ши Жиньпин Жо Байдентай уулзахаас татгалзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан боловч Хятадын тал зөвшөөрсөн хариу өгөөгүй гэж Их Британийн "Financial Times" сонин энэ сарын 14-ний өдөр мэдээлжээ.

Эх сурвалжуудын хэлснээр Гэвч Ши Жиньпин Ерөнхийлөгч Байдены саналд хариу өгөөгүй бөгөөд АНУ-ыг Хятадын эсрэг хатуу байр сууриа зөөлрүүлэхийг хүссэн байна.

Жо Байден БНХАУ-ын Тайваньд явуулж буй цэргийн үйл ажиллагаа, Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг дарах оролдлого болон тус улс дахь уйгуруудын нөхцөл байдлыг шүүмжлэн, Хятадын эсрэг хатуу байр суурь баримталдаг билээ. Гэсэн хэдий ч хэмээн нэгэн эх сурвалж тэмдэглэжээ.

1000x 1

Харин Цагаан ордны зүгээс Ши Жиньпиний дээд хэмжээний уулзалтаас татгалзсан шалтгаан нь коронавирустэй холбоотой гэж үзэж байна. Ши Жиньпин цар тахал дэгдэхээс өмнө буюу өнгөрсөн оны 1 дүгээр сарын 18-нд Мьянмарт айлчилснаасаа хойш Хятадаас гараагүй байгаа юм.

Ерөнхийлөгч Байден ирэх сард болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй ярилцах боломжтой гэж үзэж байсан хэдий ч Хятадын дарга тус арга хэмжээнд оролцохгүй байх төлөвтэй байна.

Эх сурвалж: www.mt.co.kr

Орчуулагч: Г.Энхсаруул

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.