СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-14

Өнгөрсөн хоногт Дорнод аймагт халдварын 395 тохиолдол бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2939 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1404 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1534 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт Дорнод аймагт коронавируст халдварын 395 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь бусад аймгийнхаас харьцангуй өндөр үзүүлэлт юм. 

Баян-Өлгий, Увсаас бусад 19 аймагт нийт 1,534 тохиолдол батлагдсаны 25 хувь нь Дорнод аймагт бүртгэгджээ. .

Мөн хугацаанд Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт коронавируст халдварын 100-аас дээш тохиолдол бүртгэгдлээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Архангай 34
  • Баянхонгор 48
  • Баян-Өлгий 0
  • Булган 111
  • Говь-Алтай 35
  • Говьсүмбэр 74
  • Дархан 25
  • Дундговь 93
  • Дорноговь 19
  • Дорнод 395
  • Завхан 50
  • Орхон 45
  • Өвөрхангай 110
  • Сэлэнгэ 125
  • Сүхбаатар 62
  • Төв 170
  • Увс 0
  • Хэнтий 73
  • Ховд 24
  • Хөвсгөл 26 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.