СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-09-13

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.

Зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ.
9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР: Нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 86,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.
. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь Улаанбаатар хотод байна.
. Эдгээрийн 57,1%-ийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.


МОНГОЛ УЛСАД 0-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТООН МЭДЭЭЛЭЛ:  9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар .
9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51,843 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 19,5%-ийг эзэлж байна. .
Улсын хэмжээнд Ковид-19-ийн эсрэг вакцины хамрагдалтыг авч үзвэл 12-15 насны хүүхдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

. Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Иймд халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.