Ж.Чинбүрэн: Монгол, Францын харилцааг "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлэгт Улсын Их Хурлын дөрвөн гишүүн харьяалагддаг болохыг уулзалтын эхэнд танилцуулжээ.

1955c62a 20d2 45db a6d7 c55966c4b606

Тэрбээр, Монгол, Францын харилцаа "Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа"-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн, уг харилцааны түвшинг ахиулж, "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлж, үүнд хоёр талын тэргүүлж буй найрамдлын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэсэн аж.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй Монгол Улсад албан айлчал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, тус бүлгийн даргаар анх удаагаа сонгогдон ажиллаж байгаагаа онцолжээ. Тэрбээр, Монгол Улсад айлчлах хугацаанд парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааг илүү тодорхой, үр дүнд хүрсэн уулзалтууд болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. байна.

ab0fc837 a7ce 4ffb 9206 f5083c82652b

Уулзалтад Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.