СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Цогтцэций сумын эмнэлэг ачааллаа дийлэхээ байж, улаан бүс рүү шилжихээр болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир тус сум шараас улаан түвшин рүү шилжих нөхцөл үүсчээ. Тус сумын эмнэлэгийн ажилтнууд сумын оршин суугчдаас гадна, нүүрс тээврийн жолооч нарын шинжилгээ, халдвар, хамгаалалтын асуудлыг хариуцан ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа ажээ. 

Цогтцэций сумын тандалтын багийн эмч  Ч.Ганболд: 

-7-р сарын 23-аас тусгаалалт эхэлснээс хойш нүүрс тээврийн 3342 жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан. 97 жолооч халдвартай нь батлагдсан. Бид сумынхаа иргэдийг эмчлэхийн хажуугаар жолооч нарыг шинжилгээнд хамруулж, өндөр ачаалалтай ажиллаж байна. Бид хамгийн холдоо 33 км-т очиж шинжилгээ авна. Шинжилгээнүүдээ орой 19:00 цаг хүртэл авна. Нэгтгэж, аймаг руугаа өдөр болгон хүргэж өгөх гээд асуудал ихтэй.

-Манай суманд халдвар их гарч байгаагаас үүдэн шар бүс байсан бол улаан бүс рүү шилжих нөхцөл үүсээд байна.

Бид халдварын бүсэд 14 хоног ажиллачихаад 7 хоног амардаг байсан бол одоо ачаалал ихтэйгээс болоод халдварын бүсээсээ гарч ирэнгүүтээ шинжилгээ өгөөд сөрөг байх юм бол шууд ажилдаа орж байна.

Одоо бүр Хүлээн авах дээрээ ямар ч сувилагчгүй, ээлжгүйгээр гарч байна. Гэвч ард иргэд маань хүлээцгүйгээр, эмнэлгийн ажилчид руу уурлаж, уцаарлах асуудал их гаргадаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.