Беларусь улс ОХУ-аас тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авна

Беларусь улс ОХУ-аас нэг тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрөгч ням гарагт мэдэгджээ.

Мөн тус улс нь "С-400" пуужингийн системийг хүлээн авах боломжийн талаар хэлэлцэж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Лукашенко энэ талаар "Беларусийн өрнөд хэсэг тэр чигээрээ "С-300" пуужингийн системээр хангагдсан. Харин одоо бид өмнө зүг рүү чиглэн ажиллах хэрэгтэй" хэмээн ярьсан байна.

гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.