"Хангай-21" гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

received 273044411089311 71ltuodrlkjj0n3sst1h9ax5zkwuwkmx2w09ipjtav4

Дадлага сургууль энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үеийн халдвар хамгааллын дэглэм баримтлах зорилгоор аймгийн төвөөс 4 километрийн зайд “Чингисийн хүрээ” баазыг түшиглэн сургалтын баазыг байгуулаад байна.

   Тус баазад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудаас оролцох алба хаагчдыг байрлуулж, сургалт дадлагыг хийх юм.

received 630094507974614 1536x1025

 Дадлага сургууль нь газар хөдлөлтийн гамшгийн хариу арга хэмжээг зохион байгуулах сэдвийн хүрээнд гамшгийн удирдлага, команд штабын дадлага, Өндрөөс аврах олсны сургалт, давчуу орон зайн аврах сургалт, хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа болон олон нийттэй харилцах сургалт зэрэг нийт 5 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

received 288116675998161 1536x1020

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.