Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Спорт хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзав.

Гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, түүх, соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, төрийн ачааг тодорхой хэмжээгээр үүрч байгаа Хилийн чанад дах монголчуудын зөвлөлийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Хүүхэд багачуудад эх хэл, монгол амьдрал, түүх, соёлоо таниулахад чухал нөлөө үзүүлэх .

241733395 4628344713876686 6273488344039573125 n

Зөвлөлийн хамт олон хилийн чанадад болон эх орондоо амьдарч байгаа хүүхэд багачууд, гэр бүл, багш нарт зориулж нүүдэлчдийн ахуй, өв соёл, түүх, эх хэл бичгээ танин мэдэх, суралцах, түгээн дэлгэрүүлэх зуны хөдөлмөр-зуслангийн цогцолбор байгуулах “Нүүдлийн соёлын боловсрол” төсөл хэрэгжүүлж байна.

Эхний шатыг 2017-2019 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хэрэгжүүлсэн бол 2021-2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд, 2022-2026 онд Дундговь, Увс, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

241665785 381553090195571 2737865664473947284 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.