Коронавирусийн халдварын нийт нас баралт 1000 давлаа

ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 16 мянга гаруй шинжилгээ хийснээс 2009 тохиолдол илэрчээ. Үүнээс 651 нь нийслэлд, 1357 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгджээ. 

Мөн . Нас барсан иргэдийн 9 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй байсан бөгөөд бүгд архаг хууч өвчин "Ковид 19" халдвартай хавсарсан байжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Орон нутгуудад халдварын тохиолдлын тоо буурчээ. Жишээлбэл өмнөх өдрүүдэд 200-аас дээш тохиолдол илэрч байсан Ховд аймагт 38, Хөвсгөл аймагт 28 тохиолдол илэрсэн байна. Харин

Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс  14143 нь хөнгөн, 5123 нь хүндэвтэр, 1603 хүнд, 344 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 39 мняга гаруй хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.

Одоогийн байдлаар эмнэлэгт 2797 хүүхэд, 120 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 64.9 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

240739912 1382879865460725 2844865932909340936 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.