? LIVE: БНХАУ-д суралцдаг оюутнууд танхимаар суралцах хүсэлтэй байгаа тул буцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын их дээд сургуульд суралцдаг 10.000 гаруй оюутан сургуульдаа очиж чадахгүй зайнаас буюу онлайнаар суралцаж байна. 

БНХАУ-ын их, дээд сургуулиуд 2020 оны тавдугаар сараас танхимаар хичээллэж эхэлсэн байна. .

Мэргэжлийн чиглэл, онцлогоос хамааран цахимаар суралцах боломжгүй заавал танхимаар сурах, дадлагын ажлаа БНХАУ-д биечлэн хийх шаардлагатай оюутнууд цөөнгүй байна.

БНХАУ-д суралцаж байгаа оюутнуудад суралцаж буй мэргэжлийн онцлогоос шалтгаалан онлайнаар суралцаж төгсөх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
Холбогдох газруудад 2021 оны нэгдүгээр сараас 2021 оны наймдугаар сар хүртэл нийт дөрвөн удаа өргөдөл, хүсэлт хүргүүлсэн ч шийдвэрт хүрч чадахгүй байсаар байгаагаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.