СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-09-09

“Чингис хааны өв, соёл” боть 1,2,3 цуврал бүтээлийн нээлт боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть 1,2,3 цуврал бүтээлийн нээлт “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн Bluemon “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр боллоо.

Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” 1,2,3 цуврал ботийг эрхлэн хэвлүүлээд байна. Цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлэн хэвлэгдэх юм.


Мөн тус хүрээлэнгийн зөвлөх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавтэй хамтран өдгөө

Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна.

Тус хүрээлэн нь Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх, Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах, Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, Монголын эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах, Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх зорилготой.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.