? LIVE: М.Тулгат: З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-аас хөөсөн нь үнэн

АН-ын Үндсэн Дүрмийн Хороо энэ сарын 3-нд хуралдаж, АН-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарт хариуцлага тооцож, АН-ыаас “хөөх” санал яригдсан байна. Уг саналыг 10-р сарын дундуур АН-ын Үндсэн Дүрмийн Хороо дахин хуралдаж, эцэслэн шийдэхээр болжээ.

Уг асуудлаар АН-ын дарга М.Тулгат: Ардчилсан намын үндсэн дүрмийн хороо саяхан хуралдаж, .
. Тэр гомдлын дагуу шийдвэр гаргасан гэдгийг Үндсэн дүрмийн хорооны даргаас утсаар мэдээлэл авсан. Одоогоор албажаагүй байна.
-Яг ямар гомдол байсан юм бэ?

-УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын хурлаа хийгээгүй, тамгаа алдсан гэх зэрэг асуудлаар намын дотор хагарал үүсгэсэн. Уг асуудалд нь хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн байсан. .
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор нэр дэвших боломжгүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед хариуцлага алдаж, дахин нэр дэвших боломжийг нь хаасан гэсэн гомдлын агуулга харагдсан.
Миний хувьд намаас гишүүнээ хөөнө гэдэг нь утгагүй гэж бодож байна.

-С.Жаргалсайхан өөрийн цахим хаягтаа энэ бүхний ард Ц.Элбэгдорж байгаа гэх мэдээллийг дэлгэсэн байсан?

-Хүн бол янз бүрээр юм бодож болно. Төсөөллийн эрх чөлөө юм даа. .

-Ц.Элбэгдоржийн хувьд намдаа эргэн ирж, ажиллаж байгаа юу?

-. Хамгийн сүүлд энэ зун намын залуу гишүүдтэйгээ уулзсан байгаа.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.