БНХАУ Афганистанд 31 сая ам.долларын тусламж үзүүлнэ
БНХАУ улс төрийн эмх замбараагүй байдлаас болж эдийн засгийн хямралд ороод буй Афганистан улсад 200 сая юань буюу 31 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Уг тусламжид хүнсний хангамж болоод коронавирусийн эсрэг гурван сая тун вакцин багтах юм байна.
Бээжин Талибаны бүрдүүлсэн Засгийн газартай холбоо харилцаагаа хадгалах хүсэл сонирхолтой байгаагаа ийнхүү илэрхийллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт түр Засгийн газар бүрдүүлсэн нь улсыг эргэн сэргээхэд шаардлагатай алхам байсан гэдгийг Бээжингийн эрх баригчид онцолжээ.

Талибаны бүлэг түр Засгийн газрын танхимаа бүрдүүлж, Афганистаныг Исламын эмирт хэмээн тунхагласан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөд төдийлөн амаргүй байх болно гэдгийг илэрхийлээд байгаа. Америкийг тээнэгэлзэж байх зуур Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Афганистаны хөрш Пакистан, Иран, Тажикистан, Узбекстан, Туркменистаны албан тушаалт нэгт эрхмүүдтэй уулзалт хийсэн юм.

Талибчууд Хятадыг Афганистаны хамгийн чухал түнш гэж харж байгаа. Дайны хөлд нэрвэгдсэн улс орныг дахин сэргээхэд Хятадын хөрөнгө оруулалт, дэмжлэг чухал байр суурь эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.