ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар хурандаа С.Ганбямбыг томилно

Зургийн тайлбар: Зүүн гар талаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь хүн томилох саналаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.

аж.

С.Ганбямбын хувьд ҮБХИС төгсөн цэргийн анги, салбарт ажиллаж байгаад Батлан хамгаалах удирдлагын акедеми, ОХУ-д ЗХЖШ-ын академи, Туркэд мөн цэргийн сургууль дүүргэсэн нэгэн. Шат шатны сургууль төгсөн БХЯ-нд улсын дайчилгаа хариуцсан албан тушаал хашиж байгаад өнөөгийн албан тушаалдаа томилогдсон юм байна. Түүний ХАСХОМ-ийг АТГ-ынхан өчигдөр хянаад ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргын албан тушаал хашихад ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэснийг эх сурвалжууд батлав.

.
Харин ажлаасаа чөлөөлөгдөхөөр болоод буй бригадын генерал билээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Батсайханыг томилж магадгүй гэх яриа тус яам болон ЗХЖШ-ынхны дунд байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.