СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-09

Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Парламентын дарга нарын Дэлхийн V бага хуралд оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, .

Уулзалтын үеэр талууд хоёр талын, хамтын ажиллагааны бусад асуудал болон  олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.