? LIVE: Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тамирчдад зардлын мөнгө олдохгүй

Ирэх аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын 19 тамирчин оролцохоор болсон. Гэвч дээрх тамирчдын мөнгийг улсаас гаргаж, өгөх боломжгүй болсон тул нэг тамирчин дор хаяж 11 сая төгрөгийн зардлыг өөрсөө гаргах болчихоод байгаа юм. 

Энэ талаар Монголын Чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгч Ц.Сэрээтэр нараас тодрууллаа. 

Монголын Чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батзориг: Энэ сарын 15-нд ДАШТ-нд оролцох тамирчдынхаа нэрсийг өгөх ёстой. . Тамирчдын хувьд хүнд байгаа. Энэ сарын 15-наас өмнө нь зардал мөнгөө шийдэхгүй бол нэлээд хүнд байгаа.

-Нэг тамирчинд 11 сая төгрөгийг богинхон хугацаанд олох хэцүү байх?

-Шүүгч Ц.Сэрээтэр: Коронавирусийн халдвараас болоод ямар ч байгууллага дээр очоод мөнгө санхүүгийн асуудал ярихаар боломж байхгүй гэж байна. Ажилчдынхаа цалинг олгож чадахгүй байна шүү дээ. Нэлээд олон байгууллагатай уулзсан өнөөдөр дахин уулзана.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

ггггөөө
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)
70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)
74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)
79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

ннббббб
Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)
62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.