22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ.

КОВИД-19 халдварын тохиолдол зургаадугаар сард болсон хоёр дахь давалгааны үеийг хэдийнэ давж, хоногт 3,963 хүн халдвартай нь бүртгэгдэж байна. Есдүгээр сарын 8-ны байдлаар 19,440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. 

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд нийт 20 гаруй мянган орны нөөцтэй.

wwqhgd Screen Shot 2021 09 09 at 09 09

Халдварын хоёр дахь давалгааны үед орны ачаалал хэтэрсэн талаар ЭМЯ мэдээлж байсан бол өнөөдөр тухайн үетэй харьцуулахад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1,000 гаруйгаар илүү байгаа юм. 

Хэрэв. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.