Мексикт 7 магнитудын хүчтэй газар хөдлөв

Мексик улсын баруун урд нутагт мягмар гарагийн орой 7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт нийслэл Мехико хотоос хол бүртгэгдсэн ч нийслэлд хүчтэй савлагаа мэдрэгджээ.

АНУ-ын Газарзүйн судалгааны газраас газар хөдлөлтийн голомтыг Акапулко хотын далайн эргээс 10 км орчимд 12,6 км-ын гүнд бүртгэжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж эхлэхийн өмнөхөн Мехико хотод сэрэмжлүүлэг дохио дуугарсан байна. .

JAS3QEAQKMI6ZOWKQ2YUJ7EKFU

Мексик улсад газар хөдлөлт ховор үзэгдэл биш юм. 1985 болон 2017 онуудад 8 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан. 1985 оны газар хөдлөлтөөр Мехико болон хотын эргийн тойронд 9,500 хүн амь насаа алджээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас онц ноцтой гарз хохирол учирсан мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.