Хоногт 3677 тохиолдол батлагдаж, 61-80 насны зургаан хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хамгийн олон буюу 3677 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 2208 нь орон нутагт, 1469 нь нийслэлд бүртгэгдлээ. 

. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Харин хоногт 3392 хүн эдгэрсэн байна. 

Эмнэлэгт 19440 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс  12552 нь хөнгөн, 5086 нь хүндэвтэр, 1526 хүнд, 276 хүн маш хүнд байна..

Одоогийн байдлаар эмнэлэгт 2866 хүүхэд, 838 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 64.8 хувь буюу 2107909 хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

241002763 1381508942264484 4354027416390542298 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.