Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөл амжилттай хэрэгжиж байна

Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна.

Сургалт нь залуучуудад ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, Залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах, Улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургахад чиглэгдэх юм.

222

.

333

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн хүрээнд нийт 5000 гаруй залууг хувь хүний хөгжлийн цогц сургалтад 12 ээлжээр хамруулан хөдөлмөрт бэлтгэнэ.

666

777

999

888

111

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.