Хур бороо дуудахаар бага насны охидыг нүцгэн алхуулжээ

Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Бунделханд тосгонд ган гачиг нүүрлэжээ. Тосгоны иргэд хур бороо дуудахын тулд насанд хүрээгүй зургаан охиныг нүцгэлж, гудамжаар алхуулсан байна.

Уг үйл явдлын бичлэг Энэтхэгийн цахим сүлжээнд тавигджээ. .

Гэвч Энтэхгийн Үндэсний хүүхдийн эрхийг хамгаалах хороо тосгоны байрладаг Дамо дүүргийн захиргаанд уг явдлын талаар гомдол мэдүүлжээ. Мөн Мадхья Прадеш мужийн цагдаагийн газар уг хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна. Охид хүчинд автаж нүцгэн алхсан гэж үзэж байгаа бөгөөд нэг нь таван нас хүрээгүй хүүхэд байжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.