СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-07

🔴 LIVE: 12 жил ашигласан 430 автобусыг дахин нэг жил ашиглахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Насжилт дууссан 430 автобусыг засварлаж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн үйлчилгээний хэлстийн дарга н.Цэцэгмаагаас тодрууллаа. 

Тэрбээр "Энэ жил насжилтын хувьд 12 жил болсон 536 автобус стандартын дагуу хасагдахаар байгаа. 263 нь төрийн өмчит компанийнх бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх. Насжилтыг ирэх жилийн 12 дугаар сар хүртэл сунгасан. Холбогдох албан мэдэгдлийг компаниудад хүргүүлж байна.
Нийтийн тээврийн хэрэгсэл жилд 2 удаа техникийн үзлэг оношилгоонд ордог байгаа. . Автобус шатах, торомз эвдрэх гэх зэрэг гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх талаар зааварчилгаа, зөвлөмж хүргүүлж байна" гэсэн юм. 

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 97 чиглэлд 942 автобус иргэдэд үйлчилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.