БНХАУ, Монгол Улсын хамтарсан цэргийн сургуулилт өрнөж байна

Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист бүлэглэл болох Талибан Афганистаныг эзлэн аваад байгаа энэ үед БНХАУ хөрш улс орнуудтайгаа хамтран терроризмын эсрэг цэргийн сургуулилт зохион байгуулж байна.

бөгөөд энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх юм. Хятадын Хэнань мужийн Чешань дахь Ардын чөлөөлөх армийн хамтарсан тактикийн сургалтын баазад явуулж байгаа тус сургуулилтад явган цэрэг, шуурхай ажиллагааны баг, нисдэг тэрэг, инженер, эмнэлгийн анги зэрэг мянга гаруй цэрэг оролцох гэнэ.

6135ae5fe4b0f33f1522f9d7

6135ae60e4b0f33f1522f9d9

Талууд тагнуул, эргүүл, зэвсэгт дагалдан явах, иргэний хамгаалалт, терроризмын эсрэг дайралт, аврах, халдварт өвчний хяналт зэрэгт бэлтгэнэ гэж Хятадын Батлан ​​хамгаалах яамнаас тайлбарлажээ.

Энэ бол Хятадын армийн зохион байгуулсан олон улсын энхийг сахиулах олон талт хүчний анхны сургуулилт бөгөөд "үндэстэн дамнасан энхийг сахиулах хүчний хамтарсан ажиллагаа"-нд чиглэсэн байна.

6135ae60e4b0f33f1522f9dd

6135ae61e4b0f33f1522f9df

Эх сурвалж: China Daily, Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.