СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-07

ХӨСҮТ-ийн шинэ захирал Ц.Билэгтсайхан хэр хэмжээний бэл бэнчинтэй вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр “өөрийн хүсэлтээр” өчигдөр орой гэнэт ажлаа өглөө.

Л.Баттөрийн оронд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан Д.Нямхүүг томилох байх гэсэн яриа таамаг буруу болж, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бодлого төлөвлөлт, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилох гэж байгаа гэдгийг ЭМЯ-ны эх сурвалж хэллээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож буй Ц.Билэгсайхан нь Анагаах ухааны их сургуулийг 2003 онд хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. 2009 онд Анагаах ухааны магистр, 2014 анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

Ажлын туршлагын хувьд 2003-2009 онд Эрдэм шинжилгээний ажилтан, 2009-2010 онд Айчи АУС, Зочин судлаач, 2013-2014 онд Оклахомагийн ИС, Докторын дараах судлаач, 2014-2019 онд АШУҮИС, Цөм лаборатори, Эрхлэгч, мэргэжилтэн, 2019-2020онд АШУҮИС, Биохимийн тэнхим, багш, 2020 оны оны гуравдугаар сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирлаар томилогдсон.

Тэрбээр АУҮИС-ийг түшиглэн байгуулсан “Нано мед” эмнэлгийг 100 хувь эзэмшдэг. Мөн үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гарааны дерма лаб” ХХК-ийн 12 хувийг, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “БСЖ био тех” ХХК-ийн 33 хувийг тус тус эзэмшдэг.

Жилийн орлого 21 сая төгрөг, гэр бүлийн жилийн орлого 28 сая төгрөг. 45 сая төгрөгийн хадгаламжтай, 261 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ширхэг орон сууц, нэг зуслангийн байшинтай хэмээн АТГ-т ХОМ-ээ мэдүүлсэн байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.36

Нэг ч өдөр хүн эмчилж үзээгүй цүнхчин авилгалчин лагай шив.

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.247

14жил ажиллаад ийм хөрөнгөтэй болход бас сонин байна.Насаараа ч хөдөлмөрлөөд ч ийм хөрөнгөтэй эмч ховордоо

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.115

Зарим хүмүүс нь орох орон авч чадахгүй бхад энэ албан тушаал тангууд ямар их байртай юм бэ монголын ард түмнээ бодоосой

Ганаа
2 жилийн өмнө
202.126.90.24

Сайн залуу даа манай Билгээ. Бас сайн эмч шүү. Оюутан цагаасаа нөхөрлөж байна. Битгий хүнийг мэдэхгүй байж харлуулцгаа. Амжилт хүсье ээ Билгээ.

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.149

mungtei bol alban tushaald ochdog bolj de

Заннаа
2 жилийн өмнө
192.82.85.60

эмч хийж үзээгүй юм бишүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.