? LIVE: Тэтгэвэр, тэтгэмжийг 500 мянган төгрөг болгохыг шаардлаа

"Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох хэрэгтэй" сэдвээр Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хорооноос өндөр настны тэтгэврийг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байгаа юм.

Түр хорооны гишүүн н.Зундуйдаваа: Нэг нам төрд ноёрхож байгаа энэ цагт иргэд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сараас эхлэн иргэддээ нэг сая төгрөгийн тэтгэмж олгох хүсэлтийг удаа дараа тухайн үеийн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн ч хариу өгөөгүй.

Түр хорооны гишүүн Г.Хажидмаа: . Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөшөө барьж, түүнийгээ нурааж тоглож байна.

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад илгээсэн. Хэрвээ гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлээд иргэдээс санал асуулга авч эхэлнэ гэлээ. Учир нь сүүлийн 30 жилийн 28 жилд нь одоогийн нам тус дүүрэгт эрх барьсан. Гэсэн Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн ядуу дүүрэг болсон гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.