Жинхэнэ ослын дүрсийг ашигласан "Penthouse" цуврал шүүмжлэл дагуулж байна

Өмнөд Солонгосын "SBS" телевизийн алдартай цуврал болох "Penthouse: War in Life 3" нь тансаг зэрэглэлийн орон сууцны сүйрлийг харуулахдаа тус улсын Кванжү хотод нурсан барилгын бодит дүрсийг ашигласан байна.

Кванжү хотод энэ оны 6 дугаар сарын 9-нд болсон ослын улмаас есөн хүн амиа алдаж, найман хүн хүнд шархадсан билээ. Тодруулбал, албаныхны нурааж байсан таван давхар барилга ойролцоо зогсож байсан автобус дээр унасан юм.  

Цувралыг бүтээгчид түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 15-нд Поханг хотод болсон 5.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа орон нутгийн оршин суугчид биеийн тамирын зааланд хоргодож байгааг харуулсан бодит бичлэгийг ашигласан байна. Тус газар хөдлөлтийн улмаас 92 хүн бэртэж гэмтэн, 1,800 хүн орон гэргүй болж байжээ.

бөгөөд ирээдүйд бодит мэдээний дүрсийг зохисгүй ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийнэ хэмээн амласан байна. Тэд мөн албан ёсоор уучлал гуйсан хэдий ч олон нийтийн зүгээс ирүүлж буй шүүмжлэл тасрахгүй байгаа юм. 

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.