СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеландын түүхэн дэх хамгийн дулаан өвөл болж өнгөрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шинэ Зеландад дөнгөж өндөрлөсөн өвлийн улирал нь урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн дулаахан өвөл байсан бөгөөд эрдэмтэд үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

Энэ нь олон жилийн дунджаас 1.3 хэмээр өндөр байгаа бөгөөд өмнөх жилийн үзүүлэлтээс 0.2 хэмээр өндөр байгаа юм.

Эрдэмтэд 1909 оноос хойш Шинэ Зеландын агаарын температурыг бүртгэж эхэлсэн хэдий ч ихэнх дулаан өвөл нь сүүлийн жилүүдэд тохиожээ.

Хүрээлэнгийн цаг уур судлаач Нава Федаффын хэлснээр дэлхийн дулаарлаас гадна энэ жил ердийнхөөс илүү халуун салхи үлээсэн бөгөөд далайн температур илүү өссөн байна.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.