? LIVE: Хоёр тойргийн нөхөн сонгуульд 900 гаруй сая төгрөг зарцуулна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, материалаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна. Материалаа хүргүүлэх хуулийн хугацаа ийнхүү өнөөдөр дуусаж байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооны Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б:Оюумаа: . Сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 9 нам, нэг эвсэл байгаа. Бие даагчдын хувьд сонгогчийн гарын үсгээ цуглуулсан байгаа. . СЕХ-ны хувьд сонгуулийн ажлыг цаг тухайд нь хийгээд явж байгаа. Хэнтий аймгийн 18 дугаар тойрог нь 89 хэсэгтэй 47 орчим мянган сонгогчтой. СХД-ийн 28 дугаар тойрог нь 59 хэсэгтэй сонгогчдын тоо хараахан ирээгүй байна гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.