СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-06

🔴 LIVE: АИ92 шатахууны хомстол үүсэж, үнэ дахин өсөх үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Зарим ШТС А92 шатахууныг хязгаартайгаар олгож байгаа нь цаашид үнэ өснө, ОХУ шатахууны экспортоо зогсоосон нь манайд хомсдол үүсгэнэ гэсэн мэдээлэл иргэдийн дунд хаврын түймэр шиг дэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулж, АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулав.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: 

-Зарим ШТС, тухайлбал "Магнай трейд", "Сод Монгол"-ын ШТС-ууд шатахууныг 30-40 мянган төгрөгийн хязгаартай олгож байсан. Чухам яагаад ингэж олгож байгаа талаар ажлын хэсэг гарсан, судалж байна. Зарим ШТС 20-30 хоногийн, зарим нь 2-3 хоногийн нөөцтэй байгаа. Иймд нөөц багатай компаниудад хангалт хийх, хожим татан авалт хийхээр буцаан авах, зохицуулалтын ажил хийгдэнэ. 

Харин дээр дурдсан ШТС-уудын хувьд нөөц хангалттай байсан. Чухам яагаад хязгаартай олгож байсан бэ гэдгийг тодруулна. 

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөцтэй байна. Цаашид нөөцийг хэвээр хадгална. 

Роснефтийн Ангарскийн агуулах 8,9 сард засварт ордог. Нэг ийм учир байна. Нөгөөтэйгүүр, ОХУ шатахууны экспортоо зогсоож байгаагаа мэдэгдсэн. Ийм учраас БНХАУ-аас шатахуун авах талаар ярилцаж байна.

Шатахууны үнэ өсөхгүй. Үнэ өсөх үндэсгүй. Ер нь иргэд, ААН-үүдийн орлого багасаж, аялал зугаалга нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахууны үнэ өссөн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.