Талибаны тал нисэх онгоцуудыг гацааж байна

АНУ-ын эрх баригчид Талибаны талыг Афганистанаас явахыг хүссэн Америк болон Афганистаны иргэдийг явуулалгүй, онгоцуудыг гацааж байна хэмээн ням гарагт буруутгажээ. Бүгд Найрамдах намын гишүүн Майкл МакКаул нисэх онгоцуудыг Мазар-и-Шариф олон улсын нисэх буудалд хоёр хоногийн турш талибчууд саатуулж байна хэмээн мэдээлжээ.

Гэвч Талибаны талаас уг мэдээллийг эрс үгүйсгэж, тэдний эсрэг суртал ухуулга явуулж байна гэжээ. Талибаны төлөөлөгч Забихулла Мужахид ВВС сувагт өгсөн ярилцлагадаа афганистанчуудын хэвийн байдалд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч оролдлого хийгээгүй хэмээн байр сууриа хамгаалсан байна.

МакКаул АНУ-ын иргэд, Афганистан гаралтай орчуулагчдын суусан зургаан онгоц нисч чадахгүй байгаа гэжээ. Түүний үзэж байгаагаар талибчууд онгоцуудыг ашиглан өөрсдөдөө ашигтай ямар нэгэн солилцоо хийх хүсэлтэй байгааг бид мэдэж байгаа гэжээ. .

Америк Жо Байдены засаглалын үед 20 жилийн дараа цэргээ бүрэн татсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өөрсдийн иргэд, цэргүүд болон бусад холбоотнууд, Афганистаны иргэд нийлсэн 120,000 хүнийг Кабулын нисэх буудлаас нүүлгэн шилжүүлсэн.

 120405983 gettyimages 1235013565

Энэ хооронд Афганистан дахь Талибаны цэргүүд Гор мужийн нийслэл Фирозко хотод цагдаагийн бие давхар офицерыг гэр бүлийнх нь өмнө буудаж амь насыг нь хоороосон тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Түүнчлэн.

 120403987 negar

Эх сурвалж: ВВС  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.