СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-08-30

Монголын коксжих нүүрсний үнэ 2400 юаньд хүрэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Далянийн Таваарын биржид Ганцмод боомт дахь Монголын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногоос 300 юаниар өсч, тонн нь 2300-2400 юань хүрчээ. Коксжих нүүрсний фьючерс үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 40 хувиар өсч, тонн нь өнөөдрийн байдлаар 2849.5 юань болсон байна.

Монгол Улсад Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийг хязгаарласнаар коксжих нүүрсний үнэ ийнхүү огцом өсч байгааг “SXCoal” мэдээлжээ.

бол эрчим хүчний салбарт Индонез, ОХУ-аас авсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоосон нь Хятадын цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлөхгүй аж.

Монгол Улсын хувьд өнгөрсөн сард БНХАУ-д 498 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь дөрөвдүгээр сараас хойших доод цэгт хүрсэн үзүүлэлт болов.

. ОХУ-аас өнгөрсөн долдугаар сард БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 1.2 сая тонн хүрсэн байна. Үүнд БНХАУ-ын талаас Австралийн нүүрсний импортод хориг тавьж, Монголын нүүрсний тээврийг хязгаарласан нь голлон нөлөөлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.