Э.Содномпилжээ паралимпын наадмын аварга боллоо

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв.
Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлэв.

240664117 4653269524692355 6278107792175386653 n
Үнэндээ манай тамирчин түрүүлэх нь эхний захиалга, эхний өргөлтийн дараа л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. . Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв.

Улмаар Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, түрүүлэх нь үндсэндээ тодорхой болов. Тэрбээр сүүлийн оролдлогоороо өөрийн дээд амжилт болох 247 кг-ыг ахиулж, 248-ыг захиалсан ч өргөлтийг тооцоогүй.

Ийнхүү гавьяат тамирчин.
Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.
Ийнхүү Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн
1. Э.Содномпилжээ (Монгол) 245 кг
2. Жон Ие Хи (Малайз) 237 кг
3. Рази Саман (Иран) 231 кг

235818457 10159731325157022 7973093972194487188 n

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ". Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо" гэжээ. 

240088704 1887911004715553 1653402644805691314 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.