Айда хар салхины улмаас Нью Орлеанс хот цахилгаангүй болжээ

АНУ-ын Луизиана мужийг Айда хар салхи дайрсны дараа Нью Орлеанс хот тэр чигээрээ цахилгаангүй болжээ.

 Нью Орлеансыг 2005 онд Катрина хар салхи дайрч өнгөрөх үеэр нийт 1,800 хүн амиа алдаж, үүний дараа хотын үерийн хамгаалалтыг бэхжүүлэн барьсан бөгөөд энэ удаагийн хар салхи нь үүний туршилт болох юм.

Одоогийн байдлаар Луизиана мужийн 750 мянга гаруй байшин цахилгаангүй байгаа бөгөөд хангамжийг сэргээхэд хэдэн долоо хоног шаардагдана гэж Ерөнхийлөгч Байден мэдэгдсэн байна.

612bc49604bae

бөгөөд энэ нь барилга байгууламж, мод, цахилгааны шугамд ноцтой хохирол учруулах боломжтой гэсэн үг юм. Харин одоо хар салхины хүч бага зэрэг суларч, 3 дугаар ангиллын шуурга болж хувирсан байна.

Зарим газарт далайн давлагаа 4.8 метр хүртэлх өндөрт хүрч, нам дор эргийн ойролцоох хэсгийг тэр чигээр нь усанд автуулах магадлалтай байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.