О.Түвшинзаяа аваргын алтан медалийн төлөө тулалдана
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо сонирхогчдын боксын өсвөр, залуучуудын Ази тивийн АШТ зохион байгуулагдаж байна.
АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 17-31-нд зохион байгуулагдах тус тэмцээний өсвөр насны ангилалд манай улсаас долоон тамирчин /эмэгтэй гурав, эрэгтэй дөрөв/ тулалдах бол залуучуудын АШТ-д таван тамирчин /эмэгтэй хоёр, эрэгтэй гурав/ хүч сорин өрсөлдлөө.
Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр /наймдугаар сарын 29-ний өдөр/ өсвөр үеийн бүх жингийн финалын тулаанууд явагдах бол маргааш залуучуудын ангиллын финалын тулаан явагдаж тэмцээн өндөрлөнө.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -48кг жинд О.Түвшинзаяа аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тулаанч Рохит Чамолитой Улаанбаатарын цагаар 18:00 цагт тулалдана. О.Түвшинзаяагийн хагас шигшээд Иракын тулаанчийг 4:1 харьцаагаар буулган авсан тулааныг толилуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.