СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ИНЕГ дахь "сохор" томилгоог Ерөнхий сайд хийв үү, Зам, тээврийн хөгжлийн сайд уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлж, түүнтэй ашиг сонирхол нэгтэй, нэг хэргийн яллагдагч Б.Алтанцом гээч нөхрийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон энэ Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн сайдад "нүд, чих" гэж юм байна уу. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд оччихоод байсан, Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нарт холбогдох хэргийн талаар энд дахиад бичье.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох албан тушаалаа урвуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн өвөл шилжүүлсэн.

Тус шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр хавтаст хэргийг хянаад 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд тэдний гэм буруутай, эсэхийг дэнслэхээр хурлыг товлоод байсан Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нарын өмгөөлөгч нь Үндсэн хуулийн цэцэд эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдол гаргаснаар хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм.

Түүнээс хойш бүтэн дөрвөн сар өнгөрсөн бөгөөд
Хууль, хяналтын байгууллагынхны тоглоом, шоглоом болгон хэлсэн “Бөөстсөн олон үйлдлээс” шүүхэд шилжсэн үйлдэл нь юу вэ гэдгийг тодотгоё. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тэднийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан эрхэм өмнө нь дээрх дэмжлэг хэмээн 20 сая төгрөг авчхаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. 
Уг нь Л.Бямбасүрэнг яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд буюу ИНЕГ-ын даргаар ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар, өөрөөр хэлбэл, уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх, улсын хилээр гарах, ЗТХЯ, ИНЕГ-ын албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал НПГ-аас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байсан. Гэвч
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хурлаар Л.Бямбасүрэн чөлөөлж, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түүнтэй ашиг сонирхол нэгтэй, нэг хэргийн яллагдагч, шүүгдэгч Б.Алтанцомыг томилсон нь хачирхалтай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.226

Төр засгийн газрын удирдлагад гарсан хүмүүсийн ам ажил зөрдөг буюу сүлжээний нөлөөнд байдаг бололтой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.