УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын даргаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөөний 08:00 цагт эхэлсэн. Хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэснээ танилцуулсан. Хуралдаан одоо ч үргэлжилж байна.

Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт өнгөрсөн 7-р сард дуусч, албан ёсоор нээлтээ хийсэн.

Тус онгоцны буудал

-жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
-24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
-43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
-8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
-Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
-Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
-Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
-Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.