Төр өөртөө их цэвэрлэгээ хийнэ
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 2019 оны байдлаар Монголын төрийн албан хаагчдын тоо 198 мянгад хүрчээ. Монгол шиг 3.3 сая хүнтэй улсад хэтийдсэн тоо.
Тэгсэн атлаа Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй буйгаас хүнд суртал, авлигын гол хэрэгжихгүй буйгаас хүнд суртал, авлигын гол хөрс нь гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг ч салхи оруулах зориг гаргасан нь үгүй.
Харин өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон төрийн данхар бүтэц, түүгээр өвлөгдөж ирсэн хүнд суртал, авлигын эх суурьтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зоригтой тэмцэхээ мэдэгдэв.
Бүр ах, дүү, хамаатан, саднаараа ханарсны уршгаар мэргэжлийн байх учиртай төрийн албыг төрлийн алба болгосон системтэй нэн тэргүүнд тэмцэхээ илэрхийлсэн юм.
Үүнд нь парламентын түүхэнд анх удаа байгуулсан Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хүч нэмнэ. Өөрийн хэлбэл, шинэ Үндсэн хуулийн хүрээнд эмхэлж, байгуулсан Төрийн албаны тогтолцооны гурван арванд дунд шатны мафи болтлоо ужгирч, томорсон “халдашгүй” хатигтайгаа хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд хамтарч тэмцэх нь.
Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй. Аав нь, ээж нь, бүр хүү нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан түүх Монголын парламентад бий. Энэ уламжлал нь улам төгөлдөржиж, үзэл баримтлал, үнэт зарчмаараа тэс ондоо хоёр өөр намаас эгч, дүүсээрээ нэр дэвшиж, нэг парламентад тохой нийлүүлэн сууж асан тохиолдол ч байна.
Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үг үйлдэл бүр нь олон нийтийн өмнө нээлттэй учраас хэн, хаанаас, хэзээ, хэрхэн сонгогдсон, өөр хоорондоо ямар холбоо сүлбээтэй нь ард түмний нүдэнд “шилэн” байж ирсэн.
Өнгөрсөн 10 жилд төрийн албан хаагчийн тоо 34 хувь өссөн ч чадавх сайжраагүй, сонгууль дагасан хууль бус томилгоо үргэлжилсэн хэвээр байгааг Дэлхийн банкнаас зүгээр ч нэг нотолчихоогүй. Танил тал, эрх ашгийн нэгдлээр албан тушаалд томилсноор төрийн албаны боловсон хүчний халаа сэлгээ газар авч, улстөржилт нэмэгдэн яамд, Тамгын газруудад тогтмол бүтцийн өөрчлөлт хийснээр өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулах боломж хумигдаж байгаатай л бид тэмцэх учиртай. Энэ нь ч зүй ёсны шаардлага.
С.Гандөл
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.