СХД-ийн 19-р хороны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.

. Тэдгээрийн нэг болох 19-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил 88 хувьтай үргэлжилж байна.

229983086 2888790301374722 5211412812349379028 n

238585556 2888747228045696 8158297012837547094 n

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай 26 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 40 хувьтай үргэлжилж байна.
  • . Нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22.3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой. Тус эмнэлэг нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгааны өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй юм.
  •  “Хөтөлтрейд” дэлгүүрээс 84 дүгээр байр хүртэл 700 метр авто замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд ашиглалтад оруулсан
  • 1-48, 5-58 байрны дундах хүүхдийн тоглоомын талбайн тохижилт бүтээн байгуулалт хийгдэж хорооны иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүллээ.

228646573 2888750198045399 486218635493749511 n

236591311 2888748191378933 2484712125350387018 n

237648852 2888790311374721 1587088186500118323 n

238213214 2888790271374725 1299369224917490885 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.