? LIVE: БОАЖ-ын сайд Н.Уртнасан угалз агнах зөвшөөрлийг өмнөх сайд Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгсөн гэв

Угалз агнуурын зөвшөөрөлтэй холбоотой БОАЖ-ын сайдын ашиг сонирхлын талаар Монголын байгаль орны иргэний зөвлөл, Аргаль хамгааллын нийгэмлэгийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

2020 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нэг угалзыг хамгаалалтын зорилгоор агнуулах зөвшөөрлийг АНУ-ын "Зэрлэг хонь хамгаалах нийгэмлэг"-т олгосон байдаг. Гэвч цар тахлын улмаас хэрэгжээгүй байна.

.

Гэвч хамгаалалтын зориулалтаар АНУ-ын "Зэрлэг хонь хамгаалах сан"-д олгосон угалз агнах зөвшөөрлийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан эрх мэдлээ ашиглан өмнөх сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгчээ.

Тиймээс байгаль орчны төлөөх дээрх ТББ-ууд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг АТГ болон холбогдох газруудад шалгуулахаар өгөхөө мэдэгдлээ. Мөн БОАЖ-ын сайд Н.Уртнасан тусгай зориулалтын агнуурын асуудлыг талуудын оролцоотой хэлэлцэх, .

Аргаль хамгааллын нийгэмлэгийн төлөөлөл "Монгол улсад угалз агнуулах зөвшөөрөл олгож ирсэн сүүлийн 20 жилийн туршид 3 оронтой тоонд хүргэсэн анхны сайд нь та болж энэ салбарын түүхэнд “хараар” тэмдэглэгдэн үлдэж байна" хэмээсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.