Улсын аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржоор гурав давлаа

2019 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдоос сэргээш илэрч түүнийг давааг хэрэгсэхгүй болгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, улмаар дараагийн бөхчүүдэд цол, чимэг нэмсэн билээ.

Харин тэрээр барилдах нь эрх н сэргэсэн гэж үзэн 2021 оны Үндэсний их баяр наадмын барилдаан буюу энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж буй 512 бөхийн барилдаанд барилдаж байгаа нь олон нийтийн гайхшарлыг төрүүлж, анхаарлыг татаад байна.

Э.Оюунболд аварга барилдаад зогсохгүй гурвын даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг амлаж авсан нь бөх сонирхогчдын анхаарлыг улам ч илүү татаж байна. 

Учир нь хоёр жил гаруй хугацаанд зодоглоогүй Э.Оюунболд давах уу, эртэй бяртай, хэний түлхээсгүйгээр өнөөдрийн амжилтад хүрсэн Ц.Содномдорж давах уу гэдэг ихээхэн сонирхолтой байлаа.

Гэвч иргэд, олон нийт аварга Э.Оюунболдыг барилдаж байгаад ихээхэн дургүйлэж байна. Учир нь допингийн дөрвөн төрөл илэрсэн бөхөд дахин боломж олгож, барилдуулах нь ёсзүйд нийцэхгүй гэж үзэж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.