СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-08-17

Монгол Улсын Соёлын элчээр Л.Энхмэндийг томилов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Элчин сайд Т.Жанабазар Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэндийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.

Л.Энхмэнд нь 2008-2012 Чех Улсад,  2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан “Гэгээн Эгшиг” ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фествалиудад амжилттай оролцсоор иржээ. Тэрээр  Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999–2021 оны хооронд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан байна.

Соёлын элч Л.Энхмэнд нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг амьдарч буй орондоо таниулан сурталчлах болон Монгол-Шведийн соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд Т.Жанабазар илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.