Энэ өвөл 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулан, тулгамдаж буй бэрхшээл, асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. . Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудлыг холбогдох яамдын сайд болоод Дорноговь аймгийн Засаг даргатай ярилцан, яаралтай татан авч, өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орохыг үүрэг болгов.

237714046 538447894101134 2709570803689191069 n 20210816030800

Баруун бүсийн үйлдвэр тоосжилтод анхааран, хашаа барьж, дотооддоо усалгаа хийн, чийгшүүлж байгаа бөгөөд ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны айл өрхүүдэд тулгамдаж байсан тоосжилт, тортгийн асуудал эрс багассан тухай “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутаг руу гаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохион байгуулалтад орсон” хэмээлээ.  

2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.

 237648906 1930217923816866 1898210658072594901 n 20210816030759

Баруун бүсийн салбар нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. . Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.