БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Иймд хуваарийг 8 дугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, monkor.net вэб сайтад мэдээлэх бөгөөд та бүхэн өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг нягтлан шалгаж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг үүгээр мэдэгдье.
Шалгалтыг нөхөж өгөх боломжгүйг анхааруулж анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.